Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2025-11-19

Аймгийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан 2025 оны 11-р сарын 19-ний 10:30 минутад 90%-ийн ирцтэй эхэллээ.
Хуралдаанаар 11 асуудал хэлэлцэхээр баталлаа.
Үүнд :
☑️Сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хийсэн хяналт шалгалт дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
☑️Зуунмод хот болон бусад сумдын хот суурин газрын эдэлбэр газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай
☑️Заамар сумын багийн нэр өөрчлүүлэх тухай
☑️Газрын нэгдмэл сангийн ангилал хооронд шилжүүлэх тухай
☑️Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2024-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай
☑️Аймгийн ан агнуур, зохион байгуулалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
☑️Аймгийн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт үр дүн, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын тайлангийн тухай
☑️Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
☑️Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай
☑️Аймгийн ИТХ-ын Хороог шинэчлэн байгуулах тухай
☑️Аймгийн ИТХ-ын Зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
асуудлуудыг хэлэлцнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%