Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ИРГЭДИЙН ОРОЛЦОО, ИННОВАЦИ, ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРОО ХУРАЛДЛАА

2025-12-17

🔰✅Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэдийн оролцоо, инноваци, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хорооны гуравдугаар хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж дараах хоёр асуудлыг хэлэлцэн, холбогдох санал, дүгнэлтийг гарган ажиллав. Үүнд:
1. Төрийн дээд одон, медалиар шагнуулахаар тодорхойлох тухай,
2. Налайх дүүргийн “Хүндэт иргэн”, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагнал олгох журмыг шинэчлэн батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.
Хуралдааны явцад дээрх асуудлуудтай холбоотой хууль, тогтоомж, журамд нийцэл, хэрэгжилт, бодит үр нөлөөний талаар гишүүд санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал, дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн батлуулахаар шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11134
8636 / 78%
1122 / 10%
387 / 3%
989 / 9%