Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2025-12-17

✅✅Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хорооны гуравдугаар хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж “Налайхын боловсрол–2030” төсөл, арга хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэн, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулан гаргав.
Тус төсөл нь дүүргийн боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон чухал баримт бичиг болохыг онцлон тэмдэглэлээ.
Хорооны гишүүд төслийн агуулга, хэрэгжилтийн бодит боломж, үр нөлөөний талаар санал солилцож, боловсруулсан санал, дүгнэлтийг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар шийдвэрлэн ажиллалаа. Нийгмийн бодлогын хорооны гуравдугаар хуралдаан нь Налайх дүүргийн боловсролын салбарын дунд хугацааны бодлого, хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал ач холбогдолтойгоор зохион байгуулагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11134
8636 / 78%
1122 / 10%
387 / 3%
989 / 9%