Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 2025 ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2025-12-30

🎉Налайх дүүргийн 2025 оны шинэ жилийн баярын үйл ажиллагаа өргөн дэлгэр, ёслол төгөлдөр болж, дүүргийн иргэд, байгууллага, хамт олны төлөөлөл нэгэн дор цуглан хуучин оноо үдэж, шинэ оноо угтсан баярын уур амьсгал дүүрэн байлаа.
Баярын үйл ажиллагааг нээж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул нар үг хэлж, дүүргийн нийт иргэд, хөдөлмөрчдөд шинэ оны баярын мэнд хүргэн, ирж буй 2026 ондоо эрүүл энх, элбэг хангалуун, амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөлөө.
🎉Баярын үйл ажиллагааны хүрээнд Налайх дүүргийн 2025 оны шилдэг байгууллага, хамт олон, салбар салбарын манлайлагчдыг тодруулан, тэдний нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний салбарт оруулсан бодит хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн шагнаж урамшууллаа.
Мөн баярын хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Налайх дүүргийн Соёлын ордны багш, уран бүтээлчдийн бэлтгэсэн урлагийн тоглолт үзэгч олны хүртээл болж, дүүргийн авьяаслаг уран бүтээлчид дуу бүжиг, хөгжмийн бүтээлүүдээрээ иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэн, шинэ жилийн баярын уур амьсгалыг улам бүр нэмэгдүүллээ.
🎉Налайх дүүргийн удирдлагууд иргэдийнхээ итгэл, хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, ирж буй 2026 онд дүүргийн хөгжил, бүтээн байгуулалт, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх олон чухал ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа онцлон илэрхийлэв.
Иргэд, хамт олны баяр баясгалан, итгэл найдвар дүүрэн энэхүү шинэ жилийн баярын үйл ажиллагаа Налайх дүүрэгт нэгэн сайхан дурсамжтайгаар болж өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11134
8636 / 78%
1122 / 10%
387 / 3%
989 / 9%