Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШАТРЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

2025-12-22

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан шатар сонирхогчдын 2025 оны аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээнийг Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Х.Цэрэнбат тэргүүнтэй Аймгийн шатрын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний эрэгтэй төрөлд
🥇Аргалант сумын Э.Идэрмөнх
🥈Жаргалант сумын Ч.Бадамсамбуу
🥉Зуунмод сумын Д.Дорждэрэм
Эмэгтэй төрөлд
🥇Зуунмод сумын Д.Түвшинзаяа
🥈Сэргэлэн сумын Ж.Ариунтуяа
🥉Баян сумын М.Сосор нар шалгарч
Аргалант сумын Э.Идэрмөнх, Жаргалант сумын Ч.Бадамсамбуу, Зуунмод сумын Д.Түвшинзаяа нар Төв аймгаа төлөөлөн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрх авлаа.
“Сумын аварга” шалгаруулах анхан шатны тэмцээнийг 2025 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд бүх сумдад нэгэн зэрэг зохион байгуулсан бөгөөд сумдын тэмцээний тэргүүн байр эзэлсэн шатарчид аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%