Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Н.ЭНХБОЛД, ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨР НАР ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

2026-01-16

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газрын гишүүд болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдлаа.
Хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгах чиглэлээр дараах бодлогын томоохон өөрчлөлтүүдийг танилцуулж, зарим үүрэг даалгавар өглөө.
•Суманд өвөлжөө, хаваржааны газар олгох зөвшөөрлийг Засгийн газар бус, орон нутаг өөрөө шийдвэрлэдэг тогтолцоонд шилжинэ.
•Тухайн жилд олгох газрын нэгдсэн төлөвлөгөөг Засгийн газар баталж, газар олгох зөвшөөрлийг орон нутаг олгодог болгоно.
•Орон нутагт орлого олох боломжийг нээж, төлөвлөснөөс давсан орлогыг өөрсдөө захиран зарцуулах эрхийг олгож, санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах эрх зүйн орчныг цэгцэлнэ.
•Эрх мэдлийн хэт төвлөрөл, хүнд суртлыг бий болгож буй 3000 гаруй дүрэм, журмын 1000-ыг нь цуцалж, цэгцлэх ажлыг эхлүүлнэ.
Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өнөөдөр аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нартай уулзаж, парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэл болон хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжуудын хүрээнд санал солилцлоо.
Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%