Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН АЛБАНД ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2026-01-16

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг танилцуулж, туршилтаар нэвтрүүлэх төрийн байгууллагуудад чиглэл өгөх арга сургалт зохион байгууллаа.
Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэлснээр төрийн албаны төлөвлөлт, тайлагналт, үнэлгээний харилцаанд нэг стандарт бүхий мэдээллийн нэгдсэн сангийн удирдлагын ижил зарчим хэрэгжиж эхлэх юм.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэн, хариуцлага, ил тод байдлыг хангаж, гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгохоор заасан нь Засгийн газрын “Шинэ итгэл, Эрс шинэтгэл” бодлогын тэргүүлэх зорилтын нэг юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%