Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

🇲🇳ХОНГОР СУМЫН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 15 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2026-01-23

✅Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар хуралдаан /2026.01.23/ өдөр 53 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1.Мал амьтны шимэгчтэх өвчнөөс эмчлэх, сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
2.Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээний 2020-2025 оны биелэлт, тайланг сонсож, хэлэлцэх
3.Орон нутгийн болон ОНХС-гийн хөрөнгөөр бий болсон хөрөнгийг бүртгэх, орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх
4.Ойгоос мод бэлтгэх 2025 оны хуваарийн хэрэгжилт, 2026 оны хуваарь батлах тухай
5.2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
6. Өвс тэжээлийн үнэ тогтоох тухай
7.2026 онд хандив авах зөвшөөрөл олгох тухай
8. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл шинэчлэн байгуулах тухай
📋Хонгор сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар хуралдааны дэд даргаар Төлөөлөгч С.Амартүвшин, бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч Б.Дашдорж, С.Одонтуяа, Г.Амарсанаа нар сонгогдон ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11111
8626 / 78%
1115 / 10%
387 / 3%
983 / 9%