Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

САНЖИНТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2026-02-12

 
Санжинт багийн Иргэдийн Нийтийн Хурал 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
📌Багийн Засаг даргын 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, иргэдээс үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов.
📌Өвөлжөөний зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэж, холбогдох санал, шийдвэрийг гаргав.
📌“Шарын гол Эрчим хүч” ХХК-ийн дулааны цахилгаан станц барих тухай асуудлыг танилцуулж, иргэдийн санал хүсэлт, байр суурийг сонслоо.
Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Болат цаг үеийн мэдээ, мэдээллийг хүргэлээ.
Хуралд оролцсон иргэд идэвхтэй оролцож, тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлсэн үр дүнтэй хурал боллоо.
 
Цаашид багийн иргэд та бүхэн иргэдийн Нийтийн Хуралдаа өргөн бүрэлдэхүүнтэй, идэвх санаачилгатай оролцож, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн, тулгамдсан асуудлаа хамтын оролцоонд тулгуурлан хэлэлцэж шийдвэрлэх, баг, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж байхыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11161
8646 / 77%
1132 / 10%
391 / 4%
992 / 9%