Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХҮРЭМТ БАГИЙН ИНХ ХУРАЛДЛАА.

2026-03-11

Хүрэмт багийн иргэдийн Нийтийн Хурал 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сумын Мэдээлэл соёлын төвд хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

1. Багийн Засаг даргын 2025 оны ажлын тайланг сонсох

2. Улс, аймаг, орон нутгийн төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сан, малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр 2025 онд багт болон суманд хийгдсэн хөрөнгө оруулалт, 2026 онд хийгдэх ажил, арга хэмжээ, мөн сумын ИТХ-аар хэлэлцүүлэн баталсан ажил арга хэмжээний талаарх мэдээллийг сонсох

3. Сумын мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын талаар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх

4. Тус багаас сонгогдсон Төлөөлөгчид 2024, 2025 оны ажлын тайлангаа танилцуулах, сумын ИТХ-аас батлан гаргасан тогтоол,  шийдвэрийг танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох

5. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай 2025 оны 06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдаан дээр сумын Засаг дарга О.Буянбадрах сумын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хэлэлцлээ.

Тус багийн хуралд 40 өрхийн 42 гишүүн оролцсон байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10288
8493 / 83%
1100 / 11%
336 / 3%
359 / 3%