Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2026-01-21

Сумын удирдах албан тушаалтны манлайлал, чадавхийг сайжруулж, ёс зүй-хариуцлагыг дээшлүүлэх замаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө, аймгийн дунд хугацааны бодлого хөтөлбөрүүд, хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилтыг орон нутгийн түвшинд бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор 27 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Тамгын газрын дарга, Багийн дарга нарын нэгдсэн сургалт, уулзалтыг Зуунмод хотноо зохион байгуулж байна.
Сургалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд үг хэллээ.
Сургалтын хүрээнд өнгөрсөн оны ажлын гүйцэтгэлийг салбар тус бүр дээр дүгнэж, 2026 онд дэвшүүлэх зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна.
Үүнд:
- Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр “2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 онд анхаарах асуудал”
- “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал”
-“Нутгийн өөрөө удирдах байгууллага болон гүйцэтгэх засаглалын хамтын ажиллагаа, анхаарах асуудал”
- “Засаглалын бодлогын уялдаа, үр дүн, анхаарах асуудал”
- “Хууль, эрх зүйн салбарын хүрээнд 2026 онд баримтлах бодлого, анхаарах асуудал”
- “Төрийн нууцын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь”
- “Салбарын хэмжээнд баримталж буй бодлогын баримт бичгүүд, анхаарах асуудлууд”
- “Хөдөө аж ахуйн салбарын 2025 онд хэрэгжүүлсэн ажил, 2026 онд анхаарах асуудлууд”
- “Газрын харилцааны талаар 2026 онд анхаарах асуудал”
- “2026 онд төсөв, санхүүгийн талаар анхаарах асуудал”
- “Орон нутагт хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх нь”
- “Хяналт, шинжилгээ үнэлгээний арга зүй, 2026 онд анхаарах асуудал”
- “Нийгмийн салбарт баримтлах бодлого, арга хэмжээ, 2026 онд анхаарах асуудал”
- “Боловсролын салбарын өнөөгийн байдал, 2026 онд анхаарах асуудлууд”
- “Эрүүл мэндийн салбарын 2025 онд хийсэн онцлог ажил, үндсэн үзүүлэлт, цаашид анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%