Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВӨЛГӨӨН-2026

2026-01-22

Өнөөдөр Төв аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн зөвөлгөөн-2026 Монгол туургатан театрт зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн зөвөлгөөнөөр баялаг бүтээгчид маань өөрсдийн үйлдвэрлэдэг соёлын бүтээгдэхүүн, үйлдвэр, үйлчилгээгээ олон нийтэд дэлгэн, үзэсгэлэн зохион байгуулж, аймгийн удирдах дээд шатны удирдлагуудад бүтээлээ танилцуулах, мөн төрөөс явуулж буй бодлого, дэмжлэгийг танилцууулах арга хэмжээ юм.
Манай аймаг нь 14 мянга гаруй малчин өрхтэй, 4.1 сая толгой малтай, газар тариалангийн 301.5 мянга га эргэлтийн талбайтай, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл болон ахуйн үйлчилгээний 1617 аж ахуй нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн жил төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай сангууд болон арилжааны банкаар дамжуулан нийт 379 төсөлд 50.5 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийн санхүүжилтийг олгож, шинээр 18 үйлдвэрлэл, үйлчилгээний цех ашиглалтад орсон байна. Мөн аймгийн дотоод нийт бүтээгдэхүүн 192.4 төгрөгт хүрч, 2024 оноос 17.9 хувиар өссөн нь үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч хөдөлмөрийн үр дүн билээ.
Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ: ИТХ-аас ЖДҮ-ээ дэмжих хүрээнд бизнесийн таатай орчин, боломжийн тэгш хүртээмжтэй байдлыг ханган, бодлогын хүрээнд дэмжин, хяналт тавьж ажиллахаа илэрхийллээ.
Зөвлөгөөнд Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд оролцон, төрийн хэмжээнд баримталж буй бодлого хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бизнесийн таатай боломж нөхцөлийг дэмжих ажлуудын танилцуулж, мэдээлэл хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%