Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан хуралдлаа.
Зөвлөлийн бүрэлдэхүүн 85,7%-ийн ирцтэй хуралдлаа.
Хуралдаанаар:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 2026 онд Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлав.

Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дүгнэх тухай

Төв аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл батлах тухай

Аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай

Аймгийн Засаг даргын 2025-2028 оны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай асуудлуудыг Хурлын хороодод хэлэлцүүлэхээр шилжүүллээ.

Газрын нэгдмэл сангийн ангилал хооронд шилжүүлэх тухай

Аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийн тухай Хурлын Газрын харилцаа, байгаль орчны хороонд шилжүүллээ.

Ашиглалтын шаардлага хангахгүй Зуунмод сумын зарим байрыг дахин төлөвлөлтөд хамруулах тухай Хурлын Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороонд шилжүүллээ.

Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүний хээрийн дадлага сургалт явуулах, төсөв батлуулах тухай асуудлыг Төсөл өргөн баригчид буцаав.

Аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдааныг 01-р сарын 30-ны Баасан гарагт хуралдахаар тов тогтоолоо.
АЖЛЫН АЛБА




