Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАЛАА

2026-02-03

Төв аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан 2026 оны 1-р сарын 30-нд хуралдлаа.
Хуралдаанаар “Төв аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэлэлцэн баталлаа.
“Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-тэй уялдуулан боловсруулсан “Төв аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь
✅“Хүний хөгжил”,
✅“Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”,
✅“Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”,
✅“Байгаль орчин, ногоон эдийн засаг”,
✅“Засаглал, дижитал шилжилт”,
✅“Бүсийн хөгжил”,
✅“Үндэсний өрсөлдөх чадвар”,
✅“Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 49 үр дүн, хөтөлбөрийн 98 үр дүнг, шалгуур үзүүлэлтийн хамт тус тус тодорхойлон баталлаа.
Мөн 8-р Хуралдаанаар:
- Аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөний төслийн тухай
- Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дүгнэх тухай
- Газрын нэгдмэл сангийн ангилал хооронд шилжүүлэх тухай
- Аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
- Аймгийн Засаг даргын 2025-2028 оны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай
- Ашиглалтын шаардлага хангахгүй Зуунмод сумын зарим байрыг дахин төлөвлөлтөд хамруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%