Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 400 ГАРУЙ АХМАДУУД ОРОЛЦЛОО

2026-02-07

Ахмад настны тухай хууль, журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, ахмадуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх “Эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих” асуудал, шийдэл уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Ахмад настнуудын эрүүл мэнд, амьдралын таатай орчин бий болгох, өөрсдийн тулгамдаж буй асуудлуудаар тэдний дуу хоолойг сонсох, хэлэлцүүлэгт 400 гаруй ахмадууд идэвхитэй оролцлоо.
Уулзалтад Төв аймгийн удирдлагууд болон, УИХ-ын гишүүд мэндчилгээ дэвшүүлж, ахмадуудад чиглэсэн төрөөс баримталж буй бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл танилцууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ахмад настнуудын эрүүл энх, аюулгүй орчинд ая тухтай амьдарч, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй эдлэх бүхий л боломжийг бүрдүүлэн хэрэгжүүлэх, ахмад настнуудын эрхийг баталгаажуулж, хөгжлийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг батлан хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
Арга хэмжээний үеэр “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр аймгийн “Хөдөлмөрч манлай ахмад”-аар тодорсон иргэдэд шагналыг гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%