Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ЭНХ МЭНДИЙН ДАЛЛАГА" ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН БОЛЛОО

2026-02-09

XVII дугаар жарны “Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийг угтан Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нарын санаачилгаар “Энх мэндийн даллага – III” шашин, урлагийн айлдвар Төв аймгийн Монгол туургатан театрт боллоо.
Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн Хансүр, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж, Хамба Номун Хан Дэмбэрэлийн Чойжамц, Богдын Их Хүрээний голын долоон хутагтын нэг Бамбар-Эрдэнэ хувилгааны 8 дугаар дүр Данзанпрэнлэйгүнчав болон Төв аймгийн Манзушир Хутагтын Дашчойнхорлин хийдийн хамба лам нар сүсэгтэн олонд ном айлдаж айлдвар өргөлөө.
Мөн Монгол туургатан театрын уран бүтээлчид уран бүтээлийн дээжсээсээ толилууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%