Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЭРХМИЙН ДЭЭД ИЖИЙ” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2026-03-06

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Төв аймаг дахь салбар хамтран “Эрхмийн дээд ижий” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай.
Төв нутгийнхаа салбар бүрт амжилттай хөдөлмөрлөж, нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулж буй эмэгтэйчүүд, төрүүлж өсгөсөн үр хүүхдүүд нь улс эх орон, төв нутгийнхаа нэр хүндийг улс, тив, дэлхийд цуурайтуулж, амжилт гарган ажиллаж байгаа ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх зорилготой уг арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
“ЭРХМИЙН ДЭЭД ИЖИЙ” хүндэтгэлийн арга хэмжээн нь 9 номинацид эмэгтэйчүүдээ алдаршууллаа.
1. Бизнес эрхлэгч эмэгтэй
2. Үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эмэгтэй
3. Хүндэт донор эмэгтэй
4. Хүйн ээж
5. Тусгай чиг үүргийн байгууллагын эмэгтэй
6. Хамгийн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эмэгтэй
7. Газар тариалан эрхлэгч эмэгтэй
8. Малчин эмэгтэй
9. Нийгэмд эерэг нөлөө үзүүлэгч олонд танигдсан эмэгтэй

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%