Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2026-03-24

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XII хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хуралдахтай холбогдуулан сумын ИТХ-ын Зөвлөл 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 71 хувийн ирцтэйгээр хуралдлаа. тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

1. Аймгийн засаг даргын 2026-03-09-ний өдрийн 01/413 тоот албан бичиг, сумын Засаг даргын 2026-03-17-ны өдрийн 01/50 тоот албан бичгээр тус тус ирүүлсэн "Дэвших ирээдүй хөгжил" ХХК, "Тэгш хөгжил" ХХК-ний түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн саналыг хэлэлцэх тухай

2. Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл

3. Сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны тайланг сонсох, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх

4. Хишиг-Өндөр сумын цахилгаан хэрэглэгчдийн талаарх мэдээлэл

5. "Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг батлах тухай" сумын ИТХ-ын 2023 оны 24 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх 2026-2027 оны төлөвлөгөөг батлах тухай

6. Газар тариалангийн зориулалтаар үйл ажиллагаа эрхэлж буй "Баярт тал" ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан Жаргалант багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон малчид иргэдээс гаргасан санал хүсэлтийг хэлэлцүүлэх тухай Хорооны хурлаар хэлэлцүүлэн гарсан санал дүгнэлтийн талаар зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10288
8493 / 83%
1100 / 11%
336 / 3%
359 / 3%