Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Зуунмод сумын ИТХ-ын Ээлжит Есдүгээр хуралдаан боллоо

2026-03-13

2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арав дахь удаагийн сонгуулийн Ээлжит Есдүгээр хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдаанаар орон нутгийн засаглал, сонгуулийн зохион байгуулалт болон газар нутгийн нэршлийг баталгаажуулах чиглэлээр дараах гол шийдвэрүүдийг гаргалаа.

 

Нөхөн сонгуулийн тов гарлаа.

Хуралдааны шийдвэрээр Зуунмод сумын Номт 1-р баг, Баянхошуу 3-р багт тус бүр нэг төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулийн товыг албан ёсоор тогтоолоо. Сонгууль 2026 оны 6 дугаар сарын 21-ний ням гарагт болох бөгөөд сумын Сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталсан байна.

 /"Орон нутгийн нөхөн сонгуулийн тов тогтоох тухай" тогтоол Энд дарна уу./

/"Сумын сонгуулийн хороо байгуулах тухай" тогтоол Энд дарна уу./

 

Жагсаалтад өөрчлөлт орууллаа

2026 оны сумын шилжих үлдэгдэл болон төсвийн ашгаас санхүүжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Ингэхдээ зарим төсөл, арга хэмжээний нэршлийг тодотгож, зардлын бүтцийг нарийвчлан задлахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн "Сумын нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж буй автобусны ашиглалтын хугацаа дуусаж, техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан тул иргэдийн зорчих аюулгүй байдлыг хангах үүднээс шинээр автобус худалдан авахаар шийдвэрлэв. Үүнтэй холбогдуулан автогрейдэр худалдан авахаар төлөвлөсөн зардлыг цуцалж, автобусны зардалд шилжүүлэн төсвийн зохицуулалт хийлээ."

 

Шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавилаа

Хуралдаанаар Сумын ИТХ-ын хяналтад авсан тогтоол, шийдвэрүүдийн 2025 оны жилийн эцсийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн юм.

 

Газар зүйн нэрийн жагсаалтыг шинэчлэн батлав

Монгол Улсын Геодези, зураг зүйн тухай хуулийн дагуу газар зүйн нэрийг тодотгох, хадгалж хамгаалах ажлын хүрээнд Зуунмод сумын газар зүйн нэрийн мэдээллийн санг шинэчлэх асуудлыг хэлэлцлээ. Сумын Засаг дарга болон мэргэжлийн байгууллагатай  хамтран боловсруулсан, Улсын Их Хурлаар батлуулах газар зүйн нэрийн шинэчилсэн жагсаалтыг хуралдаанаар дэмжиж баталлаа.

/"Зуунмод сумын газар зүйн нэрийн жагсаалтыг батлах тухай" тогтоол Энд дарна уу./

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10261
8481 / 83%
1093 / 11%
333 / 3%
354 / 3%