Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨЛӨӨЛӨГЧИЙН САНААЧИЛГА

2026-05-11

✅Сумын ИТХ-ын төлөөлөгч Э.Гантулга нь “Төлөөлөгчийн санаачилга” арга хэмжээний хүрээнд орон нутагт хууль сахиулах байгууллагын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодит ажлыг санаачлан хэрэгжүүллээ.
✅Тэрээр Сум дундын Цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Галхүүгийн албан өрөөний засвар үйлчилгээний асуудлыг шийдвэрлэж, нийт 1,000,000 төгрөгийн санхүүжилтийг гарган дэмжлэг үзүүлсэн байна.
✅Энэхүү санаачилга нь төрийн албан хаагчдын ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулах үйл ажиллагаанд дэмжлэг болох чухал ач холбогдолтой юм.
Орон нутгийн хөгжил, иргэдийн эрх ашгийн төлөө идэвх санаачилга гарган ажиллаж буй төлөөлөгч Э. Гантулга танд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
✅Санхүүжилтыг "Мон Маг ХХК" шийдвэрлэв

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11161
8646 / 77%
1132 / 10%
391 / 4%
992 / 9%