Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2026-05-14

ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо 2026.05.14-ний өдөр 14 цагт хорооны гишүүн Э.Халиун, Н.Нямлхавга, Э.Энхмаа, цахимаар Н.Оюунбилэг, Ч.Туяа нар 83,3 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралд:
ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Л.Энх-Эрдэнэ, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн, 3 багийн хамтарсан багийн гишүүд оролцлоо.
Тус хурлаар:
Архины хамааралтай иргэдийн судалгаатай танилцаж тус хорооны гишүүн Э.Халиун болон ИТХ-ын мэргэжилтэн Л.Энх-Эрдэнэ нарын зохион байгуулсан "Төрийн байгууллага, Архичид аминчлахуй бүлэгтэй хамтарч ажиллах" хэлэлцүүлэгийн явц болон түүнээс гарсан санал төлөвлөгөө
Ажилгүй иргэдийг мэдээллээр хангах, зөвлөн туслах зорилгоор байгууллагуудаас тогтмол сул орон тооны мэдээг авч хэвшсэн байдал, Ажилгүй иргэдэд зориулж аян арга хэмжээ
Хамтарсан багийн төлөвлөгөө болон хэрэгжилттэй тус тус танилцаж санал зөвлөмж солилцож ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11161
8646 / 77%
1132 / 10%
391 / 4%
992 / 9%