Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2025-2026 оны хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 25 сургуульд 22725 хүүхэд суралцаж байна.

2026-05-22

Үүнээс:
🖋5-р ангийг 1868 сурагч, 9-р ангийг 1977, 12-р ангийг 1460 сурагч төгсөж, өнөөдөр (2026.05.22) эрдмийн баяраа тэмдэглэлээ.
Тэгвэл Ерөнхий боловсролын 7 дугаар сургуульд тус хичээлийн жилд 1695 сурагч суралцаж байгаагаас
🎒5-р ангийн 4 бүлэгт 160,
📚9-р ангийн 4 бүлэгт 130,
👨‍🎓12-р ангийн 3 бүлэгт 87 сурагч тус тус төгсөж байна.
Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр оролцож аймаг, орон нутгаас боловсролын салбарт батлан, хэрэгжүүлж буй Ховдын ирээдүй хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, багш, сурагчдад мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.
Эх орны ирээдүй болсон дүү нартаа эрдмийн баярын мэндийг хүргэж, амжилтын дээдийг хүсэн ерөөе

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11166
8649 / 77%
1134 / 10%
391 / 4%
992 / 9%