Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Мянгад суманд (2026.05.21) ажиллав.

2026-05-21

Ажлын хэсэг аймгийн ИТХ-ын төлөөлөгч З.Энхбаяр, аймгийн ЭМГ-ын дарга Б.Сүхнаран, аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн ГХБХБГ, аймгийн УЦУОШТ, NewKhovd.mn сайт гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Мянгад СУМАНД:
✅Эрүүл мэндийн төв
✅Ерөнхий боловсролын сургууль
✅Нарны цахилгаан станц
✅Сумын иргэдтэй уулзалт хийж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийн талаар мэдээлэл өгөв. Мөн аймгийн ИТХ-аас Мянгад сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.
Аймгийн ИТХ-аас баталсан Хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх нь хөтөлбөрийн хүрээнд Мянгад суманд хэрэгжсэн улсын болон орон нутгийн төсвөөр хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй анхаарах асуудлуудтай танилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11166
8649 / 77%
1134 / 10%
391 / 4%
992 / 9%