Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр-аар ахлуулсан ажлын хэсэг Зэрэг суманд (2026.05.21) ажиллав.

2026-05-21

Ажлын хэсэг аймгийн Засаг даргын орлогч М.Баярт, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Лхамсүрэн, аймгийн ЭМГ-ын дарга Б.Сүхнаран, аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн ГХБХБГ, аймгийн УЦУОШТ, NewKhovd.mn сайт гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
ЗЭРЭГ СУМАНД:
✅Эрүүл мэндийн төв
✅Ерөнхий боловсролын сургууль
✅Цагдаагийн байр
✅Сумын иргэдтэй уулзалт хийж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийн талаар мэдээлэл өгөв. Мөн аймгийн ИТХ-аас Зэрэг сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.
Аймгийн ИТХ-аас баталсан Хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх нь хөтөлбөрийн хүрээнд Зэрэг суманд хэрэгжсэн улсын болон орон нутгийн төсвөөр хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй анхаарах асуудлуудтай танилцлаа. Үүнд:
🔹Улсын төсвийн 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн дотуур,
🔹Улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бизнес инкубатор төв,
🔹Аймгийн 411 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн барилгын их засварын ажил,
🔹Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 12 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн камержуулалт

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11166
8649 / 77%
1134 / 10%
391 / 4%
992 / 9%