Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын мэнд хүргэе!

2026-06-01

Хүүхэд бүрийн инээд баясал цангинаж, хүсэл мөрөөдөл нь биелж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн өсөж торних болтугай. Энэрэл хайр, эв нэгдэл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үргэлж бялхаж байхыг хүсэн ерөөе.
Хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах чиглэлээр орон нутгийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж, шаардлагатай төсөв, санхүүжилтийг шийдвэрлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд маань эрүүл энх өсөж, хүсэл мөрөөдлөө биелүүлэн, эх орныхоо хөгжил дэвшлийн эзэд болон төлөвших баталгаа юм.
Үрс бүхэн жаргалтай инээж, эх хүн бүрийн сэтгэл баяраар дүүрэн байх болтугай!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11166
8649 / 77%
1134 / 10%
391 / 4%
992 / 9%