Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

18 БАЙГУУЛЛАГЫН 550 ГАРУЙ ИРГЭНД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

2026-05-01

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор үе шаттай сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулж, 18 байгууллагын албан хаагч, ар гэрийн төлөөлөл нийт 550 гаруй иргэнийг хамрууллаа.
✅Суманд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны 1 дүгээр улиралд 21 байсан бол энэ оны мөн үед 15 болж 28.6 хувиар буурч, зөрчлийн тоо 81-ээс 58 болж багассан нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл дээшилж, урьдчилан сэргийлэх ажил үр дүнтэй байгааг харуулж байна.
‼️Үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн 90 гаруй хувь нь согтуугаар, гэр орондоо үйлдэгдэж байгаа нь ахуйн хүрээний архидалт өндөр байгааг илтгэж байна. Иймд иргэд та бүхэн архины хэрэглээндээ анхаарч, маргаан зөрчлийг тайван замаар шийдвэрлэн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хамтран оролцохыг уриалж байна.
📌Сургалтын хүрээнд гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, цахим залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, холбогдох хууль тогтоомжийг танилцууллаа.
🙋‍♀️🙋‍♀️Сэтгэл ханамжийн судалгаанд оролцсон иргэдийн олонх нь сургалт ойлгомжтой, хэрэгцээтэй болсон гэж үнэлж, цаашид хууль эрх зүй, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр сургалт хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
👮‍♂️👮‍♂️Сургалт, мэдээллийг Сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Буянтогтох, ИТХ-ын Ажлын алба хамтран зохион байгууллаа.
Энэхүү сургалт, мэдээллийн ажил цаашид малчин өрхүүдэд үргэлжилнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11161
8646 / 77%
1132 / 10%
391 / 4%
992 / 9%