Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ-365”

2026-05-15

Тус аяны хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхний зөв хандлага, эерэг төлөвшлийг дэмжих нөлөөллийн ажлын хүрээнд ерөнхий боловсролын 2 болон 6 дугаар сургуулиудад “Үе тэнгийн дээрэлхэлтгүй нийгмийг бүтээж чадна”, “Бие биенээ хүндэлье”,
“Хайрлая” уриалга бүхий ханын цагийг хүлээлгэн өглөө.
✅Хүүхэд өдөр бүр харж, уншиж, мэдэрч байдаг үг, зураг, орчин нь тэдний сэтгэл зүй, хүмүүжил, харилцаанд хүчтэй нөлөө үзүүлдэг. Эерэг утга агуулгатай зурагт хэвлэл, уриалга нь хүүхдийн тархинд давтамжаар хүрч, зөв хандлагыг төлөвшүүлэх, бусдыг хүндлэх, хайрлах, дээрэлхэлтийг үл тэвчих ухамсрыг бий болгоход чухал ач холбогдолтой байдаг.
🙌🙌🙌Цаашид анги хамт олон, хүүхэдтэй ажилладаг байгууллага, байгууллагын ажилтан, эцэг эхчүүд та бүхнийг хүүхэд бүрт эерэг нөлөөлөл түгээх энэхүү ажилд идэвхтэй нэгдэж, өдөр тутмын орчноороо дамжуулан зөв хандлага, зөв хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэхийг уриалж байна.
✅Өнөөдрийн нэг зөв үг, нэг зөв нөлөөлөл маргаашийн зөв иргэнийг бүтээнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11161
8646 / 77%
1132 / 10%
391 / 4%
992 / 9%