Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН 10 ДУГААР ХУРАЛДААНД ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУДЫГ ӨРГӨН БАРИЛАА

2026-06-19

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46.2-т Иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна гэж заасан байдаг.
Тэгвэл аймгийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаан зургаадугаар сард болно.
Тус хуралдаанд:
✅Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар”-ын хэмжээ тогтоох тухай
✅“Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар”-ын хувь хэмжээ тогтоох тухай
✅Аймаг, сум дахь төрийн захиргааны байгууллага, засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамж”-ийн хэмжээ тогтоох тухай
✅Ховд аймгийн Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай
✅Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлах тухай
✅“Монгол гэр бүл” төсөл, арга хэмжээ батлах тухай зэрэг зургаан асуудлыг боловсруулан аймгийн засаг даргын орлогч Л.Энхбаяр, аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярт өргөн барилаа.
Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал өргөн барихад аймгийн ИТХ-ын БЗХЭЗХ-ийн дарга Б.Даваадорж, ЗБОНХХ-ийн дарга Ц.Азбилэг, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Батсайхан нар байлцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11166
8649 / 77%
1134 / 10%
391 / 4%
992 / 9%