Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2026-06-19

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулагдсан бөгөөд уг Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажилладаг.
Аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаан өнөөдөр (2026.06.19) танхим болон цахим хэлбэрээр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
✅“Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар”-ын хэмжээ тогтоох тухай,
✅“Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар”-ын хувь хэмжээ тогтоох тухай,Аймаг, сум дахь төрийн захиргааны байгууллага,
✅Засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамж”-ийн хэмжээ тогтоох тухай
✅Ховд аймгийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай,
✅Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлах тухай,
✅“Монгол гэр бүл” төсөл арга хэмжээ батлах тухай,
✅Төсвийн ангилал өөрчлөх тухай
✅Жаргалант сумын гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягжуулалт шинэчлэн батлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
📍Хуралд Зөвлөлийн гишүүд болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцлоо. Хэлэлцсэн асуудлуудад аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд өөрсдийн саналуудаа хэлж, Аравдугаар хуралдаанаар оруулж, танилцуулахаар санал нэгдлээ.
Аймгийн ИТХ-ын Аравдугаар хуралдааныг 6 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар тогтлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11166
8649 / 77%
1134 / 10%
391 / 4%
992 / 9%