Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөл

2014-12-10

Баянхонгор аймгийн хэмжээнд Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн дэг журмыг хангах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх зөвлөлийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 сарын 14-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ширмэн, аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Юндэнбазар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга С.Баярмаа, 3 дугаар тойргийн Шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, аймгийн прокурор Б.Одхүү, Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд, Мэргэжлийн хяналтын газрын дарга Э.Энхбат, Байгаль орчны газрын дарга Р.Бат-Оргил, Тагнуулын хэлтсийн дарга Б.Жавхлантөгс, Онцгой байдлын хэлтсийн дарга Т.Мөнхбаатар, Хүүхэд гэр бүлийн хэлтсийн дарга Ж.Дуламсүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ч.Баяр, Шүүхийн шинжилгээний албаны дарга Д.Мөнхбаатар, Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга И.Долгормаа, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан Ц.Мөнхзул, Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга Г.Доржготов, "Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөн" төрийн бус байгууллагын тэргүүн Д.Батболд, "Амьд хууль" төрийн бус байгууллагын тэргүүн Н.Энхжаргал, Баянхонгор сумын иргэн Л.Цэдэндамбаа нарын 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулж байна.
Тус зөвлөл нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хууль, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас батлан гаргасан хөтөлбөрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтууд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн дэг журмыг хангах чиглэлээр гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог идэвхжүүлэх, хууль хяналтын байгууллагуудын ажлыг уялдуулан зохицуулах, сумдын салбар зөвлөлийн ажлыг тогтмолжуулан чадваржуулах зорилтыг хэрэгжүүлэх үндсэн үүрэг чиглэлтэйгээр ажиллаж байна.


                                                        -------------------------------------оОо----------------------------------






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%