Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын 14 дүгээр багийнхан Иргэний Танхимын үйл ажиллагааг сайшаав.

2014-12-11

     Аймгийн ИТХурал, Иргэний Танхимаас зохион байгуулж буй “Иргэдээ сонсоё” нээлттэй хэлэлцүүлэг Дархан сумын 14 дүгээр багт үргэлжиллээ.
      Дархан сумын 14 дүгээр багийн 32 иргэн хэлэлцүүлэгт оролцож, аймаг орон нутаг, багийг хөгжүүлэх асуудлаар санал хэллээ. Тухайлбал: Тус багийн иргэн Л.Дуламжав: – 1 дүгээр байр 1 дүгээр орц руугаа хазайгаад тоосго нь хагарчихсан, зун болохоор борооны ус тогтчихдог. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгмөөр байна. Мөн 2 автомашны зогсоол, хүүхдийн тоглоомын талбайтай болох тухай санал хэлэв. Мөн иргэн Ц. Батмөнх: - 38 дугаар байр 1989 онд капитал засварт орсон. Барилгын контор татан буугдахаас өмнө хаалга, цонхыг нь авчихсан. Одоо доод давхараасаа нурж байна. Хана нь нураад 4 давхартаа хүрч байна. Давхар цонхнуудыг нь авч нэгэнд нь нөхөөд байгааг болиулж, айл өрхүүдээс нь мөнгө татаж, цонх, хаалгыг засварлая гэсэн санаачилга гаргалаа.
     Иргэн н.Болормаа 2 дугаар хорооллын айлуудын хаягжилтын асуудлыг хөндөж,  иргэн Ц.Хүрэлбадам –Төв замын явган хүний гарцнуудыг тодруулахыг санууллаа.
     н.Нанзад, Р.Бямбаа нар аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын үйл ажиллагааг сайшааж, ард түмэнтэй ойртон ажиллаж чадаж байгаа гэж дүгнэсэн юм. Цаашид хэлэлцүүгийн хүрээг өргөжүүлж, тасралтгүй ажиллахыг хүссэн юм.
    Нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн орны тоог нэмэгдүүлэх, орон сууцны гадна талд камер сууриулуулах, хүүхэд залуучууд архи ууж байгаад анхаарал хандуулах зэргээр олон асуудлыг тус багийн иргэд хөндөж байв.
   Иргэдийн гаргасан саналыг аймгийн удирдлагуудад уламжилж анхаарлыг хандуулна гэдгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Л.Гүнчин онцлов.
   “Иргэдээ сонсоё” нээлттэй хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Л.Гүнчин, Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, 14 дүгээр багийн ИНХ-ын дарга Д.Эрдэнэ-Очир, Засаг дарга Э.Цогзолмаа нар оролцлоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%