Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төрийн бус байгууллагуудтай сард нэг удаа уулзалт хийж байхыг хүслээ.

2014-12-11

    Аймгийн ИТХурал, Иргэний танхимаас зохион байгуулж, “Иргэдээ сонсоё” хэлэлцүүлэг Дархан сумын 11 дүгээр багт үргэлжилэв.
    Хурдон морь барианы газарт оруулах хөрөнгө оруулалтыг царцаагаад орхисон Спорт цогцолбортоо шилжүүлэе.  Цахилгаан эрчим хүчний үнийг удаа дараа нэмж байгаа асуудалд анхаарал хандуулая. Сууц өмчлөгчдийн холбоог шинэ зохион байгуулалтанд оруулая. Жишиг хорооллын бүтээн байгуулалтын ажлуудыг эзэнтэй болгоё. Сумд руу явдаг тендерийн машинуудыг Дархан захын ард Тосгон явдаг хашаанд төвлөрүүлэе зэрэг асуудлаар Дархан сумын 11 дүгээр багийн иргэд санал гаргалаа.
   Мөн аймаг орон нутгаас зөв зүйтэй олон ажлууд хийж, иргэдээс санал авч байна. Цаашдаа олон нийтийн байгууллагуудтай сардаа нэг удаа уулзаж санал, хүсэлтийг хүлээн авч сонсож байхыг хүслээ.
   Иргэдээ сонсох хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Л.Гүнчин, Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч н.Буяндүүрэн, 11 дүгээр багийн Засаг дарга Т.Ядамсүрэн болон 11 дүгээр багийн иргэдийн төлөөлөл бүхий нийт 25 хүн оролцлоо.
    Хэлэлцүүлгийн үеэр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Л.Гүнчин  орон нутагт болж байгаа цаг үеийн мэдээ мэдээлэл танилцууллаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%