Мөн бусад аймаг сумдын ИТХ-ын ажлын мэдээллийг түргэн шуурхай хүлээн авч та бүхний сонгон байгуулсан ИТХ-тайгаа харьцуулан дүгнэхэд бэлэн туршлага болж байгааг хэлэхэд таатай байна.Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэхэд хамгийн чухал нь иргэд сонгогчиддоо түргэн шуурхай хүргэх үнэн зөв мэдээ мэдээлэл бөгөөд тэрхүү мэдээллийг нэгтгэн дүгнээд ИТХ-аас дараа дараагийн удаа гарах шийдвэр болгон орон нутгийнхаа хөгжил дэвшилд дуу хоолойгоо хүргэх нь эрхэм уншигч,сонгогч таны эрхэм үүрэг билээ.
Иргэд сонгогчидтойгоо уулзах мэдээллийн гүүрийг санаачлан байгуулж төр иргэн хоёрыг ойртуулан нягтруулах,мянга мянган жилийн түүхтэй Монгол төрөө ойлгон,дээдлэн түшихэд дөхмийг үзүүлж буяныг хурааж буй НӨУБЧБэхжүүлэх нь төслийн хамт олонд хамаг Монгол төрийн голомт Батширээт нутгийнхаа зон олон,иргэд сонгогчдынхоо өмнөөс чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлэхийн ялдам ажил үйлсийн тань гэгээн мөрийг Монгол төрийн сүлд мөнхөд ивээж явахын өлзий ерөөе.
Ирээдүйдээ итгэлтэй иргэн таны оюунд сум орон нутгийнхаа бүтээлч иргэдийн шинэхэн мэдээллийг тогтмол толилуулж,тэднийхээ тэргүүн туршлагыг та бүхэнтэй хуваалцахдаа ямагт баяртай байх болноУншигч сонгогч та бүхний минь оюуны мэлмий дүүрэн сэтгэлийн хиргүй ариун байх болтугай.