Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

16-р байранд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдийн архи худалдах тусгай зөвшөөрлийг хураах санал гаргав

2014-12-14

     Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн урлагийн зааланд Дархан сумын 12 дугаар багийн Иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.
    Хэлэлцүүлэгт  Дархан- Уул аймгийн Иргэний танхимын дарга Л.Гүнчин, багийн ИНХ-ын дарга Н.Сувдаа, сумын ИНХ төлөөлөгч н. Хажидмаа, багийн Засаг дарга С.Алтантуяа, 12-р багийн цагдаагийн хэсгийн байцаагч ахмад Б.Лхагварагчаа нарын нийт 39 иргэн оролцов.
    Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Л.Гүнчин 2015 оны орон нутгийн бүтээн байгуулалт болон төсвийн хөрөнгө оруулалтын талаар товч мэдээлэл хийж, үргэлжлүүлэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.
    Тус багийн иргэд дараах санал хүсэлтийг гаргав. Үүнд:
  • Хуучин Дарханы ХААН банк Дархан захын хооронд нүх гарц хийх
  • 14 дүгээр байрны инженерийн шугам сүлжээг солих
  • НААҮГ, Дархан ус суваг ХК, ДДС- ХК-ийн холбогдох мэргэжилтнүүдийг багийн ИНХуралд оролцуулж байх
  •  Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн болон хугацаа дуусах он сарыг  бүтээгдэхүүнд тавьж хэвших, сав баглаа боодолд анхаарах
  • Жишиг хорооллын бүтээн байгуулалтыг эзэнжүүлэх
  • Гаражуудад газрын зөвшөөрөл өгөхгүй байх
  • СӨХ-ны бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, Орон сууцны контор байгуулах
  • ХУИС-ын шинээр баригдсан спортын заал орой их чимээтэй байна. Сургуулийн захиргаанаас анхаарах
  • 16 давхар байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулж буй 2 хүнсний дэлгүүрийн архи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг хураах зэрэг саналыг гаргалаа.

Мэдээллийг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%