Өчигдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаан хуралдлаа. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн ИТХ-д Дуут сумаас сонгогдсон Төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар нар урилгаар оролцлоо.