Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ХОТ БАЙГУУЛАЛТЫН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

2014-12-17

Аймгийн ИТХ-ын Хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлого хяналтын хорооны хурал 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдлаа.
Хурлаар хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлого хяналтын хорооны 2015 онд хийх ажлын төлөвлөгөө,  аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн 2015 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгуулах саналаа боловсруулав.
Мөн Хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлого хяналтын хорооны даргыг өөрчлөн, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар М.Энхбаатарыг сонголоо.
Хуралд төлөөлөгч Г.Ганбат, Б.Даваасамбуу, Г.Алтантуяа, Г.Гантулга, М.Энхбаатар, Г.Тамир нар оролцов.
 
Мэдээг бэлтгэсэн: Э.Золзаяа

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%