Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэдээ сонсох хэлэлцүүлэг Өргөө багт болов

2014-12-22

         Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас “Иргэдээ сонсоё” хэлэлцүүлгийг баг тус бүрт зохион байгуулж байна. 2014.12.18 -ны өдрийн 18 цагт Өргөө багт иргэдээ сонсоё хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын ахлах ажилтан Д.Буманцэцэг, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, багийн ИНХ-ын дарга Л.Чулуунбаатар, Засаг дарга Н. Энхтайван нар оролцов.
    Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн ИТХ-ын ахлах ажилтан Д.Буманцэцэг мэдээлэл хийв. Иргэдээ сонсоё хэлэлцүүлэгт 30 орчим иргэд оролцож саналаа хэлэв. Тус багийн иргэд багийнх нь нутаг дэвсгэрт хийгдсэн  жишиг хорооллын хүрээнд бүтээн байгуулалтын ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Багийн хурал, уулзалт, хэлэлцүүлэгт дандаа тэтгэврийн хөгшид оролцож байгаад ахмадууд шүүмжлэлтэй хандаж, “Номхон тэмээ, ноолоход амар” гээд дандаа ахмадуудыг цуглуулж хурал хийж байгааг цаашид болих хэрэгтэй гэв. Залуучуудыг татан оролцуулах ажлыг багийн Засаг дарга ажилдаа тусгаж ажиллахыг хүслээ.
    Өргөө багийн иргэн Ядмаа хэлэхдээ: Тус багийн байрнуудын гадна фасадыг будаж, хүүхдийн тоглоомын талбай байгуулсан учраас иргэд өөрсдөө санал нэгдэж орцоо засварлахаар шийдвэрлэж, 14 айл нийт 335000 төгрөгийг СӨХ-ны дарга Анхбаярт өгсөн боловч СӨХ-ны дарга мөнгийг нь аваад усанд хаясан чулуу шиг алга болсонд гомдолтой байгааг хэлэв. Түүнчлэн хогны асуудалд онцгой анхаарч, өөр менежмент барьж ажиллах шаардлагтай байна гэв. СӨХ-ны бүтцийг өөрчилж, Орон сууцны контор байгуулах хэрэгтэй. Нийтийн эзэмшлийн орон сууцны 1 давхарт архи согтууруулах ундаа худалдан борлуулах дэлгүүр /өргөтгөлтэй/, кафег багасгах
    •Автобусны буудлуудад сандал байрлуулах
    •Ахмадын байртай болох
   • Багийн ИНХурал өнгөрсөн жилийн хавар ганцхан удаа хуралдсан. Төрийн үйлчилгээг анхан шатанд үзүүлж ажиллах багийн ажил унтарсан гэж хатуухан шүүмжиллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%