Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

KHURAL.MN ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ИНТЕРАКТИВ, ПОРТАЛ ЦАХИМ ХУУДАСНЫ ДЭД ЦАХИМ ХУУДСЫГ ХӨГЖҮҮЛЭХ УРАЛДААНЫ ДҮН

2014-12-24

Улсын Их Хурал, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” (MON-13/101) төслийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын нэгдсэн, портал цахим хуудас Khural.mn-ийг 2013-2014 онд бүтээсэн билээ. 

Бүх шатны аймаг, сум, дүүргийн ИТХ-ын дэд цахим хуудсыг хөгжүүлэх, тэдгээрийн мэдээ мэдээллийн чанар, стандартыг сайжруулах ИТХ-ын санал санаачилгыг дэмжих зорилгоор 2014 оны 11-р сарын 13-наас 12-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Khural.mn Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын интерактив, портал цахим хуудасны дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдаан”-ыг нийт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын дунд зарлахад 38 ИТХ-аас бүртгүүлж оролцлоо. 3 бүлэг 18 шалгуур үзүүлэлтийн дагуу 90 оноогоор дэд цахим хуудсын хөгжүүлэлтийг дүгнэхэд 19 ИТХ-ыг шалгарч болзолд заасан тус бүр 1 сая төгрөгийн шагналыг гардан авах боллоо. 

Уралдааны дүнг үндэслэн шагнал олгох тухай төслийн хэрэгжүүлэгч байгууллага болох УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар захирамж гаргасан. Захирамжийг, хавсралтын хамт хавсаргалаа. 

Уралдаанд амжилттай оролцсон нийт аймаг, сум, дүүргийн админууддаа гүн талархал илэрхийлье! Та бүхний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөр дэд цахим хуудсуудыг хөгжлийн шинэ шатанд гаргаж чадлаа. Та бүхний хөгжүүлэлтийн үйл ажиллагаа, бусад ИТХ-дад үнэтэй үлгэр дууриалал болж цаашдаа олон дэд цахим хуудсууд амжилттай хөгжих нь дамжиггүй. 

Төслийн нэгжээс та бүхэнд дахин гүн талархлаа илэрхийлэхийн хамт ирж буй шинэ ондоо ажлын улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе! Уралдаанд амжилттай оролцож чадаагүй боловч бүртгүүлэн оролцсон нийт ИТХ-ууддаа мөн талархлаа илэрхийлье. Уралдаан 2015 онд дахин зарлагдана, бүх шатны ИТХ-уудыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Уралдааны дүнг дор хавсаргасан захирамж, хавсралтаас үзнэ үү.

Төслийн нэгж

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%