Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Орон нутгийн хөгжлийн сангийн талаарх бүх нийтийн санал асуулга” тэтгэлгийн тухайд

2014-12-24

Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (ИТХ) тэтгэлгийн хүрээнд эхний шатанд маягт 1-ийг эхний улиралд бүх өрхүүдээр тарааж саналыг авсан ба иргэдээс гарсан саналуудыг Орон Нутгийн Хөгжлийн Сангийн (ОНХС) удирдах зөвлөл хянаж хуульд нийцсэн, сумын хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан, төсөл, хөтөлбөр, арга хэмжээг жагсааж бүх нийтийн санал асуулгаар эрэмбэлүүлж олонх нь дэмжсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг 2015 оны ОНХС-аар хэрэгжүүлэхээр иргэдэд ойр нийт 15 цэгт зохион байгуулсан байна. Санал эрэмбэлэх ажлыг иргэн бүрт хүргэхийн тулд сумын 330 өрхийнхөө 10 өрхийг нэг бүлэг болгон, бүлгүүдийн ахлагч нарыг томилон, тэднээрээ дамжуулан зар мэдээгээ түгээсэн нь ач холбогдолтой болжээ. 

Өмнөх жилүүдэд багийн хурал дээр гар өргүүлж төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлдэг байсан нь багийн хуралд цөөн хүн ирдэг, өрхөөс 1 л хүн ирдэг. Бас иргэд санал өгөхдөө  тухайн зааланд цугласан олны сэтгэл хөдлөлөөр гар өргөж, шийддэг нь эрэмбэ бодит бус гарах магадлалыг бий болгож байсан учир ОНХС-ийн зарцуулалтад иргэдийг  хамруулах, таниулах нь чухал байжээ. ОНХС-аар хийгдэх ажлуудыг эрэмбэлэхэд  2013 онд 147 иргэн оролцож байсан бол энэ онд нийт иргэдийн 40 хувь хамрагдсан нь тэтгэлэг хэрэгжүүлсний үр дүн юм.  Бүх нийтийн санал асуулгын дүнг баг тус бүрт нь гаргаж,  9 дүгээр сард  багийн ИНХ-аар  дүнг баталгаажуулж орон нутгийн хөгжлийн сангийн  зөвлөл, Засаг даргад хүргүүлжээ. Мөн түүнчлэн санал асуулгад оролцсон иргэний тоог 50000 төгрөгөөр үржүүлж, баг бүрт багийн ИНХ-д заруулах эрхийг ирэх 2015 оны ОНХС-д оруулахаар болов.

Энэхүү тэтгэлэг хэрэгжсэнээр орон нутгийн хөгжлийн сангийн талаарх иргэдийн ойлголт  нэмэгдэж, идэвхитэй оролцоотой болсноороо хяналт сайжирч байгаа төдийгүй хоосон хардалт багасах сайн талыг бий болгож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%