Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ажилласан жилээсээ хамаарч тэтгэмжийг нь дүйцүүлж олгоно

2015-01-02

Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ.
 Уг журмаар төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан жилийн тоог нь хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджийг 36 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтсон байна. Мөн тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн жинхэнэ албанд сүүлийн таваас доошгүй жил ажилласан бол нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэх юм. Түүнчлэн тэтгэмж бодох сарын үндсэн цалинг 1.4 дахин өсгөн тооцож байсныг өөрчилж сарын цалингаар тооцож байх, мөн төрийн захиргааны жинхэнэ албанд ажилласан жилд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байсан хугацааг оруулан тооцож байсныг хасч тооцохоор тогтжээ. Тиймээс төрийн албанд ажиллагсад ажилласан жилтэйгээ дүйцсэн сарын тэтгэмж авах нөхцөл бүрдсэн нь төрийн албан хаагчдад шударга хандах боломж бүрдсэн гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан уг өөрчлөлт төрийн тусгай албан хаагчдад хамаарахгүй юм байна. Харин эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй хүмүүст олгодог тэтгэмжийг холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулан шинэчлэх бөгөөд ингэхдээ төрийн жинхэнэ алба хаагчдад олгохоор болсонтой адил зарчмаар шийдэх гэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%