Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Шинэ оны өмнөхөн "Хөтөл" хорооллын 32 айл тог цахилгаантай болов

2015-01-06

Аймаг орон нутгаас барьж байгаа бодлогын хүрээнд Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллыг гэр хорооллын шинэ суурьшлийн бүс болгохоор төлөвлөсөн. Үүний хүрээнд "Эрчит цэнэг" ХХК улсын төсвийн 800 гаруй сая төгрөгөөр Хөтөл хорооллыг тог цахилгаантай болгох ажлыг хийж эхлээд байгаа юм. Малчин багийн захиргаа болон Дархан сумын засаг даргаас гүйцэтгэгч компанид санал тавьсанаар 32 айлыг эхний ээлжинд тогтой болгожээ. 2015 онд Хөтөл хорооллын 1700 гаруй өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил үргэлжлэн хийгдэх аж. Үүнийг даган сургууль цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төв, багийн төв, үйлчилгээний төв гээд иргэдэд төрийн болон бусад үйлчилгээг авах болмож нээгдэнэ гэж орон нутгийн удирдлагууд ярьж байна.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%