Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ? АХА тэмцээн боллоо.

2015-01-10

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдрийг тохиолдуулан төрийн албан хаагчдын дунд “ҮНДСЭН ХУУЛИА ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” сэдэвт “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Даланзадгад сумын төвийн төрийн байгууллагуудын 150 гаруй төрийн албан хаагчид оролцсоноос аймгийн Аудитын газрын шинжээч Г.Шижирболд нэгдүгээр, Даланзадагд сумын ЗДТГ-ын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Нямцэрэн хоёрдугаар, аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хүн амын хөгжлийн мэргэжилтэн М.Жаргал нар гуравдугаар байруудад тус тус шалгарлаа.

“АХА” танин мэдэхүйн тэмцээнд идэвхи санаачлага гаргаж оролцсон нийт төрийн албан хаагчиддаа болон нийт иргэддээ ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын мэнд хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%