Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ГХУСАЗЗ-ИЙН 2014 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН

2015-01-12

Зохицуулах зөвлөлийн хурлыг 4 удаа хийж, 1 удаа зөвлөлгөөн зохион байгуулж, орон нутгийн хэмжээний тулгамдсан асуудал бүрийг авч хэлэлцэн тухай бүрд шийдвэр гарган, цаашид авах арга хэмээг төлөвлөн,  хэрэгжүүлэх зохион байгуултын арга хэмжээ авч ажилласны үр дүнд тодорхой ахиц гарлаа.2014 онд ГХУСАЗЗ-өөс зохион байгуулсан арга хэмжээнд идэвх санаачлагатай ажиллаж , хөдөлмөр зүтгэл гаргасан аймгийн Цагдаагийн газрын Хүүхдийн ахлах байцагч, цагдаагийн хошууч М.Арнагүл, Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн хүмүүжлийн эрхлэгч Т.Бөкей, Сагсай сумын ИТХ-ын дарга Р.Алексей,1-рбага сургуулийн захирал Б.Айдын, аймгийн ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Маргулан нарыг  аймгийн ГХУСАЗЗ-ийн даргын  “Хүндэт Өргөмжлөл”-өөр шагнав.

Өлгий хотын 49 цэгт хяналтын камер байршуулах, гэрэлтүүлэг тавих ажил амжилттай хэрэгжиж байна. Хяналтын камер АХ/S фирмийн хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй, дугаар танигч зэрэг төрөлтэй бөгөөд төв серверийг Цагдаагийн газарт байршуулах ажил хийгдээд байна.
Аймгийн төвийн ЕБС-дын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай сар бүр танилцаж, заавар, зөвлөгөө өгч аймгийн Боловсролын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлыг хянан шалгаж, зааварчилгаа өгч,  цаашид анхаарах асуудлын талаар авч хэлэлцэв.
Өлгий сумын болон, Ногооннуур, Толбо, Дэлүүн, Цэнгэл сумын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, заавар, зөвлөгөө өгч ажиллав.
Сургалт, сурталчилгааны талаар:
Гэр бүл, төрөл садан, ураг төрлийн холбоог бэхжүүлэх, уламжлалт зан заншлыг сэргээх талаар иргэдэд болон нийт төрийн алба хаагч нарт “Гэмт хэрэг ба Ёс заншил” сэдэвт сургалт зохион явуулав.
Уг сургалтанд аймгийн төвийн болон бүх сумдын удирдлага, цагдаагийн албан хаагч, сургууль, цэцэрлэгийн захирал, хүмүүжлийн эрхлэгч, багш нар оролцов.

2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Цагдаагийн газартай хамтран “Хууль дээдлэх ёс” сэдэвт аяныг зохион байгуулан ажиллав.
Уг аяны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Засаг дарга нарын оролцоо” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион явуулав.
Аймгийн Эрүүл мэндийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран ЕБС-ийн сурагчдын дунд архи согтууруулах ундаа хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийн талаар "Архи амьдралын дайсан" сэдэвт сургалтыг ерөнхий боловсролын сургуульд нийт 4 удаа зохион явуулж, 1200 хүүхдийг хамруулан ажилласан.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран тодорхой төрлийн сэдвээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийтэд гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар ойлголт өгөх зорилгоор нэвтрүүлэг бэлтгэн ажиллаж байна.
Аймгийн радио, телевиз болон “Дербес” телевизтэй хамтран “Хүн ба Хууль” нэвтрүүлгийг бэлтгэн хүргүүлэв.
Мөн Цагдаагийн газар нь “Наз” телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, долоо хоног бүр “Хуулийн цаг”, “Хүүхдийн цаг” зэрэг нэвтрүүлгийг тогтмол нэвтрүүлж, иргэдийг мэдээ мэдээлэл авах боломжийг ханган ажиллаж ирэв.

Аймгийн ГХУСАЗЗ-ийн хийсэн ажлыг мэдээлэх, иргэдээс санал хүсэлт авах зорилгоор www.bayan-olgii.khural.mn цахим хуудасны “ГХУСАЗЗ” булан, шинээр фейсбүүк хуудсыг нээж ажиллуулж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл болон насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
Хүүхэд хүмүүжүүлэх арга барил, Казах ард түмний хүүхэд хүмүүжүүлэх ёс заншил, өнөөгийн эцэг, эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй арга барилын давуу болон сул талууд зэрэг сэдвүүдээр ярилцлага өгч олон нийтийг мэдээллээр хангаж ажиллав.
ЗДТГазар, ДЗМОУБ-тай хамтран гэр бүл, төрөл садан, ураг төрлийн холбоог бэхжүүлэх, уламжлалт зан заншлыг сэргээх зорилгоор “Дербес” телевизээр 16 удаагийн нэвтрүүлгийг бэлтгэв.
Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан  аймгийн ХГБХХ болон ТББ-тай хамтран 9 номинацаар аймгийн шилдэг гэр бүл шалгаруулав.
Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл НХҮХ-тэй хамтран “Эерэг өөрчлөлтийг бүтээцгэе” төслийг хэрэгжүүлэв.
Төслийн хүрээнд судалгаа гаргаж, Цагдаагийн газраас 162 хүний нэр, ЭМГ-аас 8 хүний нэрийг гаргав.
Судалгаанаас Өлгий сумын төвд амьдардаг 20 эрэгтэйчүүдийг сонгон авч 5 үе шаттайгаар сургалтыг зохион байгууллаа.
Уг 20 гэр бүлд архинаас үүдэлтэй үүсч байсан гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн таагүй уур амьсгал өөрчлөгдөж гэр бүлийн үнэ цэнийг мэдэрч ая тухтай орчин бүрдүүлсэн.
Хоёр сарын хугацаатай цахим тоглоомын журмын хэрэгжилтийг шалгах РС тоглоомын нөхцөл байдалтай  танилцах уг газраар үйлчлүүлдэг хүүхэд, залуучуудын судалгааг гаргах зорилгоор шалгалт зохион явуулав.
Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй “Берди”, “Одод”, “Наз”, “Шили өзен”, “Фокус”, нэртэй цахим тоглоомын газрууд, “Меra”, “MiCom” нэртэй интернет кафе, “Систем” “Стар” нэртэй мини кино театруудад тус тус хяналт шалгалт хийж, зөрчил гаргасан 5 газрыг 40,000 төгрөгөөр торгож, илэрсэн зөрчил, дутагдлыг нь засуулан 150 хүнд зөвлөгөө өгч ажилласан.
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдэд замын хөдөлгөөний талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор жил бүр  уламжлалт болгон явуулдаг “Бяцхан цагдаа -2014” тэмцээнийг Ерөнхий боловсролын дунд сургуулиудын 1-р ангийн сурагчдын дунд  энэ оны 10 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Спорт цогцолборт зохион  явуулав.  Уг тэмцээнд аймгийн бүх сургуулиудын  1 дүгээр ангийн сурагчид амжилттай оролцож,
Нэгдүгээр байрыг – Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн 1-р ангийн сурагчид
Хоёрдугаар байрыг - Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 1-р ангийн сурагчид
Гуравдугаар байрыг  – Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн 1-р ангийн сурагчид
Тусгай байрыг  – “Зайд” бүрэн дунд сургууль болон –Дарын цогцолбор сургуулийн  1-р ангийн сурагчид  тус тус   эзлэв.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар:
Малын хулгайн гэмт хэргийн судалгаа  хийхэд 2009 оноос хойш эрүүгийн хэрэг үүсгэсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй Монгол Улс, ОХУ-ын хил орчмоос алдагдсан 100 гаруй толгой адуу, үхэр хулгайлагдсан 19 хэрэг гарсан байна. Малын хулгайн хэрэг олноор үйлдэгдэж буй Улаанхус сум болон Ногооннуур сумуудын ИТХ-ын дарга, дээрх сумдын хил орчмын багийн Засаг дарга нар, малчдын төлөөлөгчид, Хилийн 0285-р ангийн удирдлага, Цагдаагийн газрын дарга нарыг оролцуулан “Хил орчмын нутаг дэвсгэрт малын хулгайгаас урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт зөвлөгөөнийг Цагааннуур тосгонд  зохион байгуулав.
“Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр”-ийг батлав.
Хэрэгжих хугацаа: 2015-2017 он
Бүтэц: 5 бүлэг, 26 зүйл

Хөтөлбөрийн зорилго: Аймгийн  хэмжээнд үйлдэгдэж байгаа  мал хулгайлах  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулах, малын хариулга маллагааг сайжруулах ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар мал  хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд оршино.
    Жилээр, улирлаар эрүүгийн нөхцөл байдлын судалгаа гарган, дүн шинжилгээ хийж жилээс жилд өсөх хандлагатай, харьцангуй буурахгүй байгаа гэмт хэрэг болох “Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” тэр дотроо төрсөн ах дүүгийн хоорондын үл ойлголцол, үүнээс үүсэх гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Толбо суманд, мөн ард иргэдийн хэв журмыг сахиулан ажиллаж буй  Цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэх гэмт хэрэг ихээр гарч буй сум болох Ногооннуур суманд тус тус ард иргэдийн дунд “Нээлттэй” шүүх хуралдааныг зохион байгуулж ажиллав.

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг дэмжиж иргэдийн аюулгүй байдлыг хангах, шинэ жилийн болон үсэглэлийн баярыг гэмт хэрэг, зөрчилгүй өнгөрүүлэх, төрийн байгууллагын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулах зорилгоор шинэ жилийн баяр болон бусад баяруудыг  “Архигүй тэмдэглэцгээе” уриалга гарган сумдын удирдлагад албан бичгээр мэдэгдэж, сургуулийн захирал, иргэд, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж байна.

Хамт олон, гэр бүлийн хандлагыг өөрчлөх замаар архидалттай тэмцэх, ахуйн хүрээний архидалтыг багасгах зорилгоор “Эрүүл аж төрөх ёс, амьдралын зөв хэвшил” сэдэвт нийтлэлийг олон нийтэд түгээж, саатуулагдсан болон зөрчил гаргасан хүмүүсийг орон нутгийн “НАЗ” телевизээр сурталчилж, архидан согтуурч, зөрчил гаргасан шалтгаан нөхөцлийг яриулах арга хэмжээг хэвшил болгон хэрэгжүүлж ажиллав.
Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хуулийг хүндэтгэх, биелүүлэхийн ач холбогдлын талаар ойлголтыг бий болгох зорилгоор 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Цагдаагийн газраас “Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга зам” сэдэвт аяныг зохион явуулсан.
Архаг архичин, архинд донтох өвчтэй хүн, архидан согтуурч гэр орондоо түгшүүр төрүүлдэг мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүмүүсийн судалгааг дэлгэрэнгүй гаргаж, хэсгийн төлөөлөгч, байцаагч нараар хяналт тавиулж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, “Архины хамааралтай иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” клубыг сум бүрт байгуулах заалт тусган хэрэгжүүлж ажиллаж байна.
Хүн худалдаалах, хар тамхи, мансууралтай  тэмцэх чиглэлээр:
Хар тамхи, мансууруулах бодисын талаар аймгийн ГХУСАЗЗ-ийн хуралдаанаар авч хэлэлцэн, санал бодлоо хуваалцав.

Аймгийн Тагнуулийн газраас ГХУСАЗЗ-ийн бүх гишүүдэд “Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт” сэдэвт сургалтыг зохион явуулав.
Ахлах ангийн 10,11,12 дугаар ангийн сурагчдийн дунд Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон хүний эрхийн үндсэн ойлголтын талаар Хүний эрхийн Үндэсний комисс, ХГБХХэлтэстэй хамтран уг сургалтыг зохион явуулав.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газар болон согтууруулах ундааны зүйл  худалдан борлуулдаг цэг салбарууд мөн зочид буудлуудад нэгдсэн шалгалтыг аймгийн МХГ, СХЗТөвтэй хамтран явуулав.

Аймгийн Засаг даргад өгсөн чиглэл:
Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байр барих асуудал
Аймгийн төвийн авто замын явган хүний гарц, уулзварыг хэвтээ тэмдэг, тэмдэглэгээтэй болгох
Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудыг аттестатчилалд хамруулах ажил
Аймгийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангуулах талаар мэргэжлийн байгууллагын  хяналт, сургалт, сурталчилгааг тогтмолжуулах
Сумдын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.

Аймгийн хэмжээний гэмт хэргийн гаралтын талаар:

Аймгийн хэмжээнд 2014 оны эхний 11 сард 265 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 18,0 хувиар буурсан байна.
 Нийт гэмт хэргийн 52,8 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 16,6 хувийг хулгай, 8,3 хувийг эзэнгүй хэрэг, 15,5 хувийг бусад гэмт хэрэг, 24,2 хувийг согтуугаар үйлдсэн хэрэг эзэлж байна. Оны эхнээс 1025 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8,4 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас 385,5 сая төгрөгийн хохирол учруулсны 74,3 хувийг барагдуулсан байна.
Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 67,9 хувийг хөнгөн, 26,4 хувийг хүндэвтэр, 4,2 хувийг хүнд, 1,5 хувийг онц хүнд хэрэг эзэлж байна. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 11 гарсан нь өмнөх оныхоос 42,1 хувиар буурч, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 17 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийн төвшинд байна. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 34,0 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 45,4 хувиар буурсан байна.

Манай ГХУСАЗЗөвлөл 2015 онд цахим гэмт хэрэг болон хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллах болно.


АЙМГИЙН ГХУСАЗЗ-ИЙН
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  Х.МАРГУЛАН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%