Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭНИЙ ТАНХИМЫН ТАНИЛЦУУЛГА

2015-01-15

         Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэд 2011 оны 01-р сарын 26-нд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Иргэний танхим-ыг байгуулж мөн оны 3 сард “Иргэний Танхим”-ын журмыг баталсан. 
         
Ийнхүү батлагдсан журмын дагуу 2011 онд 4 хэлэлцүүлэг, 2012 онд 6 хэлэлцүүлэг, 2013 онд 13 хэлэлцүүлэг 2014 онд 13 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг, 20 удаагийн сургалтыг зохион байгуулж, иргэд, олон нийтийн байгууллага, төр засгийн шийдвэр гаргах түвшний төлөөлөл болох нийт 28300 гаруй хүн оролцуулан тэдний гаргасан санал санаачлагын дагуу зарим хэлтэс, газрын 7 төлөвлөгөө, аймгийн ИТХТ-ийн 50 гаруй тогтоол гарч, ажлын албанаас 80 гаруй албан тоот төлөвлөгдөн хэрэгжилтийг тооцон ажиллаж байна. 

Мөн 15 сумын ИТХ-ын дэргэд “Иргэний Танхим” байгуулагдан, орон нутгийнхаа иргэдийн дуу хоолойг төрийн байгууллагын бодлого шийдвэрт тусган ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%