Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2014 оны 11 дүгээр сарын 03 ны өдрөөс 14 ны хооронд “Иргэн ба хууль -11” арга хэмжээг удирдамжийн дагуу зохион байгуулж 11 дүгээр сарын 03 ны өдөр сумын ИТХ-ын хуралдааны танхимд зохион байгуулж, сумын Хэсгийн цагдаа |Архигүй өмнөговь ажлын хэсгийн гишүүн| ахлагч н.Энхболд “Архигүй Өмнөговь ажлын явц, үр дүнгийн талаар, , сумын хэв журам, цаашид анхаарах асуудлын талаарх мэдээллүүдийг тавьж, байгаль орчин экологийн тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ сэдэвт хэлэлцүүлгийг сумын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Чинбат, Байгаль хамгаалагч Э.Оюунцэцэг нар зохион байгууллаа. 11 дүгээр сарын 07 ны өдрийн 19 цагт “Бид архи, тамхигүй хамт олон” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулж нийт 6 байгууллаг оролцсоноос ЕБСургуулийн Шихихутаг баг тэргүүлж, 2 дугаар байранд 20 дугаар цэцэрлэгийн “Архины эсрэг айраг” баг, 3 дугаар байранд Эрүүл мэндийн “Гэгээн үйлстэн баг тус тус эзэлсэн.
11 дүгээр сарын 12 нд
“Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнийг 6-9 дүгээр ангиудын дунд зохион
байгуулж 1 дүгээр байранд “Өсвөрийн
цагдаа чонос” баг, 2 дугаар байранд “Улаан бүч” баг, 3 дугаар байранд
Авхаалжтай 12 бөмбөлөг” багууд тус тус эзэлсэн.