Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАНА УУ

2015-01-19

Аймгийн гадаад харилцааны 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу БНСУ-ын Захирагч нарын Холбооны 2015 оны  К2Н тэтгэлэгт хөтөлбөрт та бүхнийг хамрагдахыг уриж байгаадаа баяртай байна. Энэ удаад 16 дахь удаагийн элсэлт явагдаж байгаа ба К2Н  тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн улс орнуудын төрийн  албан хаагчдын шинэ үе, ирээдүйн шийдвэр гаргагчдыг дэмжих улмаар Солонгос улсад тэднийг мэргэжлээрээ туршлага хуримтлуулах боломжийг олгох зорилго бүхий мэргэжлийн түвшний солилцооны хөтөлбөр юм.

 

Тус хөтөлбөрт тавигдаж байгаа шаардлагыг хангах төрийн албан хаагчдын материалыг  2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор аймгийн ЗДТГ-т хүлээн авч, 1 төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж уг хөтөлбөрт хамруулна.  

 

Тавигдах шаардлага:

 

-          Тухайн орон нутгийн төрийн албан хаагч байх

-          20-40 насны хооронд байх

-          Англи, Солонгос хэлний мэдлэгтэй байх

-          Бүрэн дунд буюу түүнээс дээд шатны сургууль төгссөн байх

-          Сэтгэхүй оюун ухааны тал дээр эрүүл байх

-          БНСУ-д суралцах хугацаандаа зөв байр суурь, хандлагатай байх, солилцооны хөтөлбөрт идэвхитэй оролцож суралцах

-           К2Н тэтгэлэгт хөтөлбөрт нэгдэх зөвшөөрлийг өргөдөл гаргагчийн орон нутгийн засаг захиргаанд олгох, хөтөлбөрөө дуусгасны дараа тухайн албан хаагчийг ажлын байранд нь эргүүлэн ажиллуулах

-          БНСУ-д хууль ёсоор орж ирэх

-          Хөтөлбөр албан ёсоор эхлэхээс өмнө БНСУ-д ирсэн байх

-          Зохион байгуулагч орон нутгийн засаг захиргааны хууль дүрмийг бүрэн дүүрэн ойлгох

-          Хөтөлбөрт хамрагдаж байх хугацаанд зохион байгуулагч орон нутгийн захиргааны зөвшөөрөлгүйгээр орон нутаг руугаа явах боломжгүй.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу

Лавлах утас:

7027-3084, 88098005

Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ, гадаад харилцааны мэргэжилтэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%