Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХЭСГИЙН АХЛАГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2015-01-21

Төр, Засгийн бодлого, шийдвэрийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хүргэн сурталчилж мэдээллээр тогтмол хангаж байх үүрэг бүхий “Төр-Иргэнийг холбогч гүүр” болсон хороодын хэсгийн ахлагч нарын ”Зөвлөлдөх уулзалт”-ыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгуулж 19 хорооны нийт 187 хэсгийн ахлагчдыг хамрууллаа.
Уулзалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2014 онд зорьж хэрэгжүүлсэн ажил, 2015 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаарх танилцуулгыг хийн “Иргэдийн оролцоог хангахад хэсгийн ахлагчдын манлайлал” сэдвээр сургалт зохион байгуулан хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгсөн.
Дүүргийн төр, захиргааны байгууллагаас 2015 оныг “Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрийн үйл ажиллагааг хянах бололцоо, нөхцлийг нь бүрдүүлэн ажиллахыг зорьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4064
2760 / 68%
820 / 20%
240 / 6%
244 / 6%