Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

КЕЙС ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-01-27

Дүүргийн хэмжээн дэх хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах арга зүйн дэмжлэг үзүүлэх, туршлага судалж санал солилцох зорилготойгоор 19 хорооны нийгмийн ажилтан, улсын 12 сургуулийн нийгмийн ажилтнуудын дунд кейс хэлэлцүүлгийг 9 дүгээр хорооны иргэний танхимд зохион байгуулсан.
Энэ удаагийн кейс хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймгаас хамтарсан багийн туршлага судлахаар ирсэн төлөөлөгчид оролцлоо. Кейс хэлэлцүүлэг дараах үе шаттай явагдлаа.
-    9 дүгээр хорооны нийгмийн ажилтан архины хамааралтай гэр бүлтэй ажиллаж буй сайн туршлагаасаа бусдад танилцуулах
-    Өмнөх кейс хэлэлцүүлэг дээр хэлэлцэгдсэн кейсийн шийдвэрлэлтийг хэлэлцэх
-    Шийдвэрлэхэд хүндрэлтэй кейсийн танилцуулга
2015 онд нээгдсэн 7 кейс дээр арга зүйн зөвлөмж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй кейс түлхүү байсан.
9-р хорооны нийгмийн ажилтны архины хамааралтай иргэдтэй ажиллаж буй туршлагаас хуваалцахад 220 иргэнд сургалт явуулж эхэлснээр 6 эрэгтэй, 4 эмэгтэй 10 хүнтэй клуб байгуулж ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоо 10 хүнээс 4 эрэгтэй 1 эмэгтэй архины хамаарлаас татгалзан 3 сар болсон үр дүнтэй байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%