Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2015 оныг “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлав

2015-01-28

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2015 оныг “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжсэнээр  бизнесийн таатай орчин бүрдэж, бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Ингэснээр бизнесийн ашиг орлого нь нэмэгдэж, тухайн бизнес эрхлэгчид  хүрээгээ улам өргөжин тэлэх боломж нөхцөлтэй болох юм. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих нь орон нутгийн ажилгүй иргэдийн тоог багасгахад зохих үр дүнгээ өгөх эхний алхмуудын нэг хэмээн аймаг орон нутгийн удирдлагууд үзэж байна. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын алба нь агентлаг, хэлтсүүдээс бизнес эрхлэгчдийг дэмжих тал дээр хийж, хэрэгжүүлэх ажлын саналыг авч,  “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%