Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

2015-01-28

2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч цаг агаар харьцангуй дулаан байгаатай уялдаад зарим голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 2-5 см-ээр нимгэрсэн байна. Жишээлбэл: Хөвсгөлийн уулсаас эхтэй Бүгсий, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа гол Дархан хот орчимд болон Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан 2-5 см нимгэрсэн байна. Иймд гол мөрөн, нуурын мөсний зузаарлын эрчимшил бага мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба 2014 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%